EnglishFrenchSpanish

Free editor online | DOC → | XLS → | PPT →


OffiDocs favicon

SMART ERP in Chrome with OffiDocs

SMART ERP  screen for extension Chrome web store in OffiDocs Chromium

Ad


DESCRIPTION


SMART ERP нь аж ахуйн нэгж байгууллагад зориулсан санхүүгийн програм юм.

SMART ERP-ийн бүтэц, функцууд: Мөнгөн хөрөнгийн бүртгэл Бэлэн мөнгө болон банкны харилцах дансны бүртгэлийг төгрөг болон дурын гадаад валютаар бүртгэнэ.

Банкны харилцах дансны хуулгыг програмд импортлон оруулах боломжтой.

Бараа материалын бүртгэл Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн зүйлийг нэр төрөл тус бүрээр дэлгэрэнгүй хөтөлнө.

Бараа материалын байнгын системтэй тул удирдлагад хэрэгцээтэй мэдээлэл байнга бэлэн байх болно.

Мөн өртөг бодох аргаа хэрэглэгч өөрөө бараа бүрт сонгох боломжтой.

Үндсэн хөрөнгийн бүртгэл Орлого, ашиглалтаас хасах, борлуулалт, дахин үнэлгээ, дотоод хөдөлгөөн, элэгдэл бодох зэрэг үндсэн хөрөнгийн бүхий л бүртгэлийг хөтлөх боломжтой.

Үндсэн хөрөнгийн элэгдэл бодох дурын аргыг хөрөнгө бүрт сонгох боломжтой.

Авлага, өглөгийн бүртгэл Үзүүлсэн ажил үйлчилгээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг бусдаас нэхэмжлэн авах мөнгөн дүн болох авлага, байгууллагын эдийн засгийн үр ашгийг өөртөө агуулж байгаа өнгөрсөн хугацааны ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд үүсч бий болсон бусдад төлөх мөнгөн дүн болох өглөгийг харилцагч тус бүрээр нь дэлгэрэнгүй хөтлөнө.

Ерөнхий бүртгэл Ерөнхий бүртгэлд тусгай бүртгэлийн бүх гүйлгээнүүд шууд татагдан очдог бөгөөд тохируулах бичилтийн гүйлгээг хөтлөх ерөнхий журнал болон санхүүгийн тайлан, тодруулга, шалгах баланс, ерөнхий дэвтэр зэрэг бүхий л бүртгэлийг нэгтгэн гаргах тайлангууд байна.

Цалин, хүний нөөцийн бүртгэл Энэхүү бүртгэл нь ажиллагсдад олгохоор тооцсон цалин хөлс, мөн түүнээс суутгасан суутгалыг ажилчин бүрээр болон үйлдвэрлэлийн цех, тасаг нэгжээр ангилан хөтлөх бөгөөд Нийгмийн даатгал, татварын цахим системд нийцсэн xml загварын файл гаргах боломжтой.

Мөн ажилтнуудын ээлжийн амралт, эмнэлэгийн хуудсыг бодно.

Давуу талууд: Програм хөгжүүлэлт байнга хийгдэнэ Монгол Улсын болон олон улсын стандарт өөрчлөгдсөн үед тухай бүр шинэчлэлт хийнэ.

Програмын модиулуудыг ашиглахад илүү энгийн хялбар, илүү их боломжтой болгохын төлөө бид байнга хөгжүүлэлт хийнэ.

Бүх шинэчлэл, өөрчлөлт хэрэглэгчидэд үнэ төлбөргүй шууд хүрнэ.

Их хэмжээний гүйлгээтэй ажиллана Маш их гүйлгээтэй байгууллагууд ашиглахад програмд ямар нэгэн гацалт, саатал үүсэхгүй.

Олон хэрэглэгч, их хэмжээний мэдээлэлтэй нэгэн зэрэг ажиллах боломжтой.

Задардаг тайлантай Тайлангуудын бүх дүн мэдээг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг тухайн мөнгөн дүн дээр дарах замаар гүйлгээ хүртэл задлаж үзэх, засвар хийх боломжтой.

Татвар, Нийгмийн даатгалтай холбогдоно Нийгмийн даатгалын НД08, ХХОАТ-ийн Маягт ТТ-11 тайлангуудыг xml файл хэлбэрээр гарган авч шууд оруулах боломжтой.

Ингэснээр ndaatgal.

mn сайт болон Суутган програм дээр ажилтнуудын цалингийн мэдээллийг дахин шивэхгүй цаг хугацаа, хөдөлмөр хэмнэнэ.

Бүх тайлан, мэдээ бодит цаг хугацаанд Яг одооны байдлаар бүх тайлан мэдээг авч болно.

Бүх давхар бичилт бодолтууд тухайн гүйлгээг оруулахад автоматаар хийгдэнэ.

Тухайлбал: Бараа материалын байнгын систем ашиглаж барааны зарлага гаргах үед өртгийг автоматаар бодож ББӨ-тэй холбоотой давхар бичилт хийнэ.

Ухаалаг гар утас, таблет хувилбар Айпон , айдэд , андройд , андройд таблет дээрээс хэрэгтэй мэдээлэл тайланг харах, хяналт тавих, ажил гүйлгээ хөтлөх боломжтой.

Борлуулалт, түгээлтийн модуль Борлуулагчийн модуль: Ачилтын захиалга өгөх, бэлнээр болон зээлээр борлуулалт хийх, борлуулалтын буцаалт хийх, өмнөх зээлийн тооцоо авах, падаан хэвлэх, барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Худалдааны төлөөлөгчийн модуль: Харилцагчийн захиалга оруулах, захиалгын баримт хэвлэх, захиалга хүргэгдсэн эсэхийг харах, бэлэн мөнгөний орлого авах, агуулахын барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Түгээлтийн менежерийн модуль: Хариуцсан харилцагчдын захиалгыг харах, нэгтгэл хийх, хэвлэх, агуулахаас ачих ачилтын захиалга өгөх, түгээлтийн мэдээллийг оруулах, бэлэн мөнгөний орлого авах, буцаалтыг бүртгэх, газрын зураг дээр түгээх харилцагчдыг харах боломжтой.

Төлөвлөгөө, гүйцэтгэлийн модуль: Худалдааны ажилтан бүрийн борлуулалтын төлөвлөгөөг барааны ангилал тус бүрээр оруулж, гүйцэтгэлийг шууд хянана.

Борлуулалтын гүйцэтгэлээс цалин, урамшуулал бодно.

GPS модуль Газрын зураг дээр түгээлтийн хавтгай оруулах, харилцагчийн байршлыг зоох, худалдааны ажилтнууд заагдсан хавтгайд маршрутын дагуу явж буй эсэхийг хянах, өмнөх өдрүүдийн замын түүхийг харах, зам өдрийн тооцоо хийх, харилцагчийн очилтын давтамжийг харах, апп ашиглалтын түүхийг харах зэрэг шууд онлайн GPS хяналт хийнэ.

Тусгай төхөөрөмж шаардахгүй програм суусан гар утасны GPS-ийг ашиглана.

Харилцагчийн тооцооны модуль Харилцагчтай тооцоо нийлэх, харилцагчийн тооцооны үлдэгдлийг сонгож харах, сүлжээ дэлгүүрийн нийт тооцоог харах, авлагын дүнг нийтэд нь болон, худалдааны ажилтан тус бүрээр харах, авлагын насжилтыг гаргаж, удаж буй авлагуудыг анхааруулах зэрэг харилцагчийн тооцоотой холбоотой үйлдлүүдийг хялбарчилна.

Судалгаа, нөөцийн модуль Худалдааны ажилтнууд харилцагчийн борлуулалтын хэмжээ, өрсөлдөгчөөс бараа авдаг эсэх, худалдаа, үйлчилгээний талбайн хэмжээ, агуулахтай эсэх, үйлчлүүлэгчийн тоо, хэр удаан үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, лангуун дээрх барааны бүтэц гээд маш олон төрлийн мэдээллийг цуглуулдаг.

Эдгээр мэдээллийг хялбар оруулах, нэгтгэх, хэрэгцээтэй үедээ харах боломжтой.

Борлуулагч барааны үлдэгдэл, өмнө ирсэнээс хойш өөр өрсөлдөгчөөс бараа авсан эсэх, дараагийн ирэлтийн хугацааг програмд оруулахад уг мэдээлэл болон тухайн харилцагчийн өмнөх худалдан авалтуудын мэдээлэлд түшиглэн нэг өдрийн дундаж борлуулалтыг тооцоолж, борлуулах барааны хэмжээг санал болгоно.

Үнийн бодлого, урамшууллын модуль Бараа бүтээгдэхүүний үнийг харилцагчийн төрлөөр, борлуулалтын сувгаар, харилцагчийн байршлаар, бүс нутгаар гэх мэт төрөл бүрийн шалгуураар оноож, хямдрал урамшуулал тооцох аргачлалыг тусгасан.

Нягтлан бодох бүртгэлийн модуль Бараа материалын модуль: Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн зүйлийг нэр төрөл тус бүрээр дэлгэрэнгүй хөтлөнө.

Авлага, өглөгийн модуль: Авлага, өглөгийг харилцагч тус бүрээр нь дэлгэрэнгүй хөтлөнө.

Мөнгөн хөрөнгийн модуль: Бэлэн мөнгө болон банкны харилцах дансны бүртгэлийг төгрөг болон дурын гадаад валютаар бүртгэнэ.

Additional Information:


- Offered by smarterp.mn
- Average rating : 0 stars (hated it)
- Developer This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

SMART ERP web extension integrated with the OffiDocs Chromium online


Run Chrome Extensions

Ad